Эрүүл мэнд спортын яамны, Шуурхай удирдлгын төвөөс мэдээлж байна.
2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн байдлаар
МОНГОЛ УЛСАД:
Хийн түлшний дэлбэрэлт:
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн урд талд байрлах Дашваанжил ХХК-ийн “Хийн түлш түгээгүүр”-ийн газарт зориулалтын бус саванд хийн түлш хийснээс дэлбэрэлт үүсч, 2 хүн нүүрэн хэсгээрээ түлэгдсэний улмаас ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ард иргэд хийн түлшийг хэрэглэхдээ зориулалтын дагуу анхаарал болгоомжтой ашиглахыг онцгой анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Малын боом өвчин:
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат багийн нутаг “Тариатын баруун сайр” гэдэг газарт 2 ямаа халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Орны ачаалал, Нийслэлд:
Нийслэлийн харьяа эмнэлгүүд дэхь 669 хүүхдийн орон дээр 534 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэтрээгүй байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 2 дугаар сарын 04-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40%)нас барсан байна.1 дүгээр сарын 28-аас хойш 400 шинэ тохиолдол, нас баралт 171 хүнээр нэмэгджээ.
2015 он гарсаар өнгөрсөн долоо хоногт эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад 124 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс бага зэрэг нэмэгдсэн байна.