Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд халдвартай иргэн ирж, гарах хөдөлгөөнийг хаажээ

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглон, Цэцэрлэг сумын Засаг даргад зөвлөмж, чиглэл өгч ажиллаж байгаа аж.

Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан бол гэр бүлийн хоёр хүний шинжилгээний хариу ч мөн эерэг гарчээ. Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулсан байна.

Дээрх иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, Мөрөн суманд аваачжээ. Тухайн иргэдэд PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь өнөөдөр гарах ажээ. Иймд холбогдох албаныхан иргэддээ сандралгүй тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, амны хаалтаа тогтмол зүүж, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *