Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн онцгой комисс хуралдлаа

Хөвсгөл аймагт Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцлаа.

Тус аймгийн хувьд 15 мянга 270 гаруй өрхийн 589 мянган толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс малчдын хүчээр 214 мянга 862 тн байгалийн хадлан, 14 мянга 324 тн давс, хужир, шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Харин газар тариалангийн хувьд 15 мянга 924 га талбайд үр тариа үүнээс 15 мянга 696 га-д улаанбуудай, 616,5 га-д ногоон тэжээл, 1680 га-д рапс, 279,15 га-д төмс, 199,7 га-д хүнсний ногоо тариалж, урьчдилсан байдлаар нэг талбайгаас 85 цн 1697 тн хүнсний ногоо хураан авна хэмээн танилцууллаа.

Мөн Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн үйл ажиллагаа өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Тус анги нь Хатгал суман дахь өөрийн эзэмшлийн хуучин гал командын байрыг засаж, тохижуулан орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашид байрны засвар, цахилгааны монтаж, халаалтын асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө дутагдалтай байгаа учраас дэмжлэг үзүүлэхийг Улсын Онцгой комиссоос хүссэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан бэлчээрийн даацад тулгуурлан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гарган, зураглалд оруулах, сум, аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг зохион байгуулах зэрэг үүрэг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *