Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөл аймгийн Аршаант сумын уяач А.Билгүүдэйгийн хонгор халзан соёолон түрүүллээ

Монголын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812,Ардын хувьсгалын 97 жилийн баяр наадмын хурдан соёолын насны уралдаанд 195 соёолон шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Аршаант сумын уяач А.Билгүүдэйгийн хонгор халзан үрээ түрүүлж наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Э.Баянзулын уясан цавьдаг үрээ орлоо.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр Ховд аймгийн Мянгат сумын уяач З.Мэндсайханы хонгор халзан үрээ, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Г.Хадхүүгийн хар соёолон тус тус айрагдлаа.

Э.ЯНЖМАА



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *