Categories
мэдээ нийгэм

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт хийжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

“Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон байна.

Энэ хүрээнд коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаанд мөрдөх тушаал, шийдвэр, заавар, түр зөвлөмжүүдийг танилцуулж, авч хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн энэхүү сургалтыг цаашид өртөөчилсөн дадлага, сургалт байдлаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагууд туршлага солилцох боломжтой бөгөөд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг видео хичээл болгон эмнэлгүүдэд тараах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *