Categories
нүүр-хуудасны-шинэ-оцлох

Хувийн эмнэлгүүдийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай хэлэлцлээ

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.Наранзул, “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал, гүйцэтгэх үүрэг” сэдвээр ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, Клиникийн профессор М.Цолмон, “ЭМА-ны дундах халдварын байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ЭШХ тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн, “Коронавируст халдвар /ковид-19/ илрүүлэх шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, лабораторийн шинжилгээний зохицуулалт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-ны дарга С.Энхзаяа нар танилцуулга, мэдээлэл хийж, оролцогчдын зүгээс асуулт асууж, саналаа өглөө.

Шуурхай хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дахь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чангатгах, цар тахлын тархалтын шинэ нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, эрүүл мэндийн байгууллагад гаднаас коронавируст халдвар орохоос, дотор халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар алдагдаж, хүн амд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг онцолж, ЭМЯ-с гаргасан тушаал, шийдвэр, заавар, журмыг нягт мөрдөж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

  • “Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Бөөгнөрөл үүсэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоох
  • Бусад эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах
  • Өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар хийхгүй байх
  • Резидент эмч нарын ажлын ачаалал, хуваарилалтад зохицуулалт хийх
  • Бүх сургалт, зөвлөгөөн, хурлыг цахим хэлбэрт шилжүүлэх
  • Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын системтэй байх
  • ПГУ-ын шинжилгээнд хамруулах
  • Өдөр тутам шинж тэмдгийн тандалт хийх
  • Гаднаас эргэлтээр ирсэн иргэнийг эмнэлэг, тасагт нэвтрүүлэхгүй байх
  • Сахиурын тоог хязгаарлах, багасгах, сахиур солихгүй байлгах арга хэмжээг авах
  • Эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн болон сахиурын цахим бүртгэл үүсгэх
  • Эмнэлгийн тасаг хооронд өвчтөн шилжүүлэхэд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, анхааралтай хандах
  • Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ПГУ-ын шинжилгээ хийж байх
  • Агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Ариутгал, халдваргүйтгэл, дезкамер, автоклав, автомаксын нөөц, хэвийн ажиллагааг хангах
  • Өвчтөн, сахиур, эрүүл мэндийн ажилтныг сийрэгжүүлэх төлөвлөгөөг яаралтай гаргах
  • Эмнэлэг дотор ажиглан тусгаарлах тасаг гаргах төлөвлөгөө боловсруулан, үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хүнд өвчтөн халдварт өртсөн тохиолдолд тусгаарлах, шилжүүлэх, эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөлтийг цогцоор нь хийж, гүйцэтгэх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *