Categories
мэдээ нийгэм

Хуурамч орос архи хэрэглэхээс сэрэмжлүүллээ

Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хоёр улсын хилээр нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Гэтэл ОХУ-ыг зориод ирж буй иргэд хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдал ихэссэн гэдгийг МХЕГ-аас анхааруулсаар байна.

ОХУ-ын Красноярск хотод саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон байна. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манай улстай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *