Categories
мэдээ улс-төр

Хуулийн шинэчлэлийн бодлогуудаа танилцууллаа

Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль, эрх зүйн салбарын шинэчлэлийн бодлогуудыг танилцууллаа. Тус яамнаас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байгаа. Мөн УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Эрх зүйн шинэчлэлийн суурь хуулиудыг дагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд шинэчлэгдэнэ гэдгийг Хууль зүйн сайд онцоллоо.

Мөн Хууль зүйн яамнаас бизнес эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцүүлж эхэлсэн. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулиудыг баталснаар эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тодорхой үр дүнгээ өгч, эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн таатай орчин бүрдэнэ гэж салбарын яам үзэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *