Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчигчийг 9600-960 мянгаар торгоно

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ирэх есдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ямар торгууль шийтгэл ногдуулахаар
хуульд заасныг дэлгэрэнгүйгээр хүргэж байна. Ингэхдээ нэг сарын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж хуульд заасныг одоогийн мөрдөгдөж байгаа 192.000 төгрөгөөр бодож, торгуулийн дүнг гаргалаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хуулийн зургаадугаар бүлэгт хууль зөрчигчид хүлээлгэх
хариуцлагыг зааж өгсөн.

25 дугаар зүйл. Ерөнхий үндэслэл

25.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх мөнгөн торгуулийн шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулна.

25.4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулахдаа тухайн жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүй болгож, тасалбар бичиж өгнө.

25.5.Энэ хуулийн 31.2, 31.3, 32.2, 43.2, 52.1-д заасныг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахад тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж болно.

25.6.Энэ бүлэгт заасан “тээврийн хэрэгсэл” гэдэгт механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлийг, “жолооч” гэдэгт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээдийг тус тус ойлгоно.

26 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд

1

26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд
/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл
жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол

192.000 төгрөгөөр торгуулна.

2

26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол

192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

3

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах
эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд
тээврийн хэрэгсэл жолоодсон бол

384.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасна.

4

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол

96.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

5

27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй
буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол

384.000-768.000 төгрөгөөр торгож, 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчилна.

6

27.4. Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол

30 хоног баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

28 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

7

28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

8

28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол

19.200 төгрөгөөр торгоно.

29 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодох

9

29.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

10

29.2. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол

19.200 төгрөгөөр торгохоор хуульд заажээ.

30 дугаар зүйл. Улсын бүртгэлд хамрагдаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодох

11

30.1. Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

12

30.2. Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

31 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодох

13

31.1. Улсын бүртгэлийн дугаар нь
арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаарыг
буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон
бол

улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

14

31.2.Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 384.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

15

31.3.Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол

Иргэнийг иргэнийг 192.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрхийг хасна. Хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

32 дугаар зүйл. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох

16

32.1.Энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

17

32.2.Ажлын тоормосын систем, жолооны
механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн,
харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх
хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд
оролцсон бол

48.000 төгрөгөөр торгоно.

18

32.3.Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол

96.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

33 дугаар зүйл.Эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг үл биелүүлэх

19

33.1.Хяналт, шалгалт явуулах эрх бүхий ажилтны хуульд нийцсэн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй бол

19.200 төгрөгөөр торгоно.

20

33.2.Тусгай дуут болон гэрлэн дохио
ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны
дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

34 дүгээр зүйл. Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх

21

34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол

96.000 төгрөгөөр торгоно.

35 дугаар зүйл.Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих

22

35.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

23

35.2.Мотоцикл, мопедын жолооч болон мотоциклиор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

36 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэх журам зөрчих

24

36.1.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол

9.600 төгрөгөөр торгоно.

37 дугаар зүйл. Замын хөдөлгөөнийг зохицуулах дохио зөрчих

25

37.1.Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

38 дугаар зүйл. Анхааруулах дохио хэрэглэх журам зөрчих

26

38.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

27

38.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио буюу ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

39 дүгээр зүйл.Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх журам зөрчих

28

39.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол

19.200 төгрөгийн торгууль ногдуулна.

29

39.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгийн торгууль ногдуулна.

30

39.3.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол

19.200 төгрөгийн торгууль төлнө.

40 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчих

31

40.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасныг
зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган
хүний зам, хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

32

40.2.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол

96.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэл хасна.

41 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, хэт удаан явах

33

41.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан
жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь
хүртэл хувиар хэтрүүлсэн бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

34

41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол

48.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

35

41.3.Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

42 дугаар зүйл. Гүйцэж түрүүлэх журам зөрчих

36

42.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх үйлдлийг жолооч зөрчиж гүйцэтгэсэн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

37

42.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт жолооч энэ хуулийн 44.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол

48.000 төгрөгөөр торгоно.

43 дугаар зүйл.Түр буюу удаан зогсоох журам зөрчих

38

43.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар
жолооч энэ хуулийн 43.2, 47.1-д заасныг зөрчиж тээврийн хэрэгслийг түр
буюу удаан зогсоох журам зөрчсөн бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

39

43.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар
жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох
журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

44 дүгээр зүйл. Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчих

40

44.1.Тээврийн хэрэгслээр замын
хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл
уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй
бол

9.600 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

45 дугаар зүйл.Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих

41

45.1.Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтрэх, эсхүл
төмөр замын гармын хаалт хаагдсан болон хориглосон тэмдэг асах үед
тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол

48.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

46 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих

42

46.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар
жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай
дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

47 дугаар зүйл. Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчих

43

47.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

48 дугаар зүйл. Тууш замын хөдөлгөөний журам зөрчих

44

48.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгож шийтгэнэ.

49 дүгээр зүйл. Жолоодлогын дадлага хийх журам зөрчих

45

49.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгуулна.

50 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчих

46

50.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

51 дүгээр зүйл. Хүн тээвэрлэх журам зөрчих

47

51.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол

96.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

52 дугаар зүйл. Ачаа тээвэрлэх журам зөрчих

48

52.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн

Жолоочийг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

49

52.2.Жолооч энэ хуулийн 52.1-д зааснаас бусад байдлаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол

Жолоочийг 96.000 төгрөгөөр, 576.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

53 дугаар зүйл. Замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчих

50

53.1.Жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

51

53.2.Жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол

Иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

52

53.3.Жолооч энэ хуулийн 53.1, 53.2-т зааснаас бусад байдлаар замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

53

54.1.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.5 /замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх/-д заасан үүргээ биелүүлээгүй бол

Иргэнийг 19.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

54

54.2.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.1 /Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх/, 13.2.4 /зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах/, 13.2.6 /иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх/-д заасан үүргээ биелүүлээгүй бол

Иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 384.000 төгрөгөөр торгож, шийтгэнэ.

55

54.3.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.3 /замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан
үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд
оролцохгүй байх
/-т заасан үүргээ биелүүлээгүй бол

Иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

56

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол

19.200 төгрөгөөр торгоно.

57

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол

48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

58

54.6.Энэ хуулийн 13.2.7 /эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол

эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг 192.000 төгрөгөөр торгоно.

59

54.7.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу уг эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн

иргэнд 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдэд 960.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

60

54.8.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан

Иргэнд 19.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгийн торгуул оногдуулна.

61

54.9.Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн буюу холбогдох хуульд нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй

Албан тушаалтныг 192.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

62

54.10.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол

хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 19.200 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192.000 төгрөгөөр торгоно.

63

54.11.Эрх бүхий байгууллагын
зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас
газарт зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж
болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа
явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях,
байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто
замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай
хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам,
замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр замаар зорчсон бол

Хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

64

54.12.Хөдөлгөөний урсгал, чиглэлийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, хаасан, замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол

зөрчлийг арилгуулж, иргэнийг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгоно.

65

54.13.Замын тэмдэг, тэмдэглэл,
хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр
өөрчилсөн, шинээр тавьсан, хурааж авсан тохиолдолд

зөрчлийг арилгуулж, иргэнийг 96.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

66

54.14.Төмөр замын гарам зөвшөөрөлгүйгээр байгуулсан, өөрчилсөн, хөдөлгөөн зогсоож түүнийг засварласан бол

албан тушаалтныг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

67

54.15.Зам болон замын зорчих хэсэгт
замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх
хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын
хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол

Иргэнийг 384.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

68

54.16.Зам, замын байгууламжийн засвар
арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг
бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд

холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг 576.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

69

54.17.Зам болон замын зорчих хэсэгт эвдрэл,
гэмтэл учруулсан, инженерийн шугам сүлжээ хийх болон өргөтгөх зорилгоор
зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай,
хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол

учирсан хохирлыг нөхөн төлүүлж,
зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг 576.000 төгрөгөөр, хуулийн
этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

70

54.18.Зам дээр хийгдсэн үзлэгийн болон
шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн
түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг
гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол

хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг 192.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгийн торгуул оногдуулна.

71

54.19.Зам ашиглалт, хот тохижилтын
асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан зам, төмөр замын
гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник
хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн
бүтэн байлгах, хэрэв эвдэрсэн буюу замын гадаргууд халтиргаа гулгаа, мөстөлт үүссэн зэргээс замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй, үүний улмаас зам тээврийн осол, хэрэг гарсан бол

учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг 576.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгож шийтгэнэ.

72

54.20.Зам дээр болон замын дагуу суурилуулагдсан гэрэлтүүлгийн эвдрэл, гэмтэл зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол

Холбогдох этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг 384.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 960.000 төгрөгөөр торгоно.

73

54.21.Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг хэрэглэхэд саад болох эд зүйлсийг байрлуулсан бол

зөрчлийг арилгуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 48.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 576.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *