Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын
хэсгийн хуралдаан өнөөдөр /2016.04.26/ боллоо.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын
Их Хурлын гишүүн Л.Болд даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл,
Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүйн яам,
Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
Тахарын ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл
оролцов.

Ажлын хэсэг чуулганы завсарлагааны
хугацаанд дээрх хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд хуулийн төсөлтэй
холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Тамгын газрын
Экспертийн албанаас гаргасан зөвлөмж, холбогдох төрийн болон төрийн бус
байгууллага, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн
хэлэлцэж зарчмын зөрүүтэй 81, найруулгын 96 санал бэлтгэн Байнгын
хороонд танилцуулахаар тогтов.

Үүнд Улсын Их Хурлын гишүүдээс болон
төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн гэрч хохирогчыг
хамгаалах чиг үүрэгтэй Тахарын албыг хэвээр үлдээх, иргэний хэргийн
талаар гарсан шүүхийн шийдвэрийг гэрээний үндсэн дээр бусдаар
гүйцэтгүүлэхээр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын чиг үүргийг 9
дүгээр зүйлээр нэмэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол байсныг
албаны цол болгон өөрчлөх, дэд комиссар цол болон шийдвэр гүйцэтгэгчид
олгох урамшил гэснийг төслөөс хасах, Тусгай хэрэгсэл, Галт зэвсэг гэсэн
зүйлүүдийг хасаж Хууль сахиулахын тухай хуулийн төсөлд шилжүүлэх зэрэг
саналуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *