Хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа шударга ёсонд хандаж байна гэж ойлгож байлаа. Шүүх, Прокурор, Цагдааг шударга ёсны баталгаа гэж үзэж аливаа хууль бус үйлдлийг хуулийн хүрээнд шийдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах гэж иргэд хандаж ирсэн уламжлал, түүхтэй. Энэхүү төрт ёсны уламжлал хадгалагдаж байгаа гэж ойлгож, гагцхүү хуульд захирагдаж, хуулиар л ярьж, хууль хэрэгжүүлнэ гэж бодож өчүүхэн асуудлаар дээрх байгууллагуудад хандсан маань лө-лө болсон. Маргаан үүссэн нөхцөл, шалтгаан нь тодорхой хэргийг шийдвэрлэх биш будилуулж дөрвөн жилийг өнгөрөөлөө. Шуудхан хэлэхэд, шударга ёсны баталгаагаа эрх мэдэл, эд хөрөнгөнд алдсан юм байна. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлэн хууль хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй ажиллалаа гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл, Прокурор, Цагдаа, Авлигатай тэмцэх газруудад гомдол гаргаж ирлээ.
Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, эс үйлдэл нь нүдэнд харагдахуйц биет зүйлээр хэлбэржсэн, хэрэгжүүлж ажиллах ёстой хууль, дүрэм, биелүүлэх ёстой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд бүгд байж байна. Харамсалтай нь хэргийн талаар шийдвэр гаргах болохоор хуулиа зөрчиж ажиллахаас өөр аргагүй байдалд ордог бололтой юм. Энэ нь далдын татах хүч үйлчилж байна гэж хардахаас өөр аргагүй байдлыг үүсгэнэ. Хуулийн бүх байгууллага бүгд ижил төстэй шийдвэр гаргаж байгаа нь хуулийг нэг мөр ойлгосондоо биш Ашиг сонирхол, Захиалга-Нөлөөлөл бүх газарт байгааг харуулж байгаа хэрэг.
Маргаан бол өчүүхэн, бүх үйлдэл нь нотлох баримттай тэр нь хэрэгт авагдсан. Баянгол дүүргийн IV хорооны нутагт баригдсан “Голден парк” хотхоны хоёр дугаар ээлжийн гурван байрыг ашиглалтад оруулсанулсын комиссын актыг эс зөвшөөрсөнтөй холбоотой үүссэн маргаан гэдгийг бүгд мэдэх байх. Хэргийн талаар мэдээллийн хэрэгслээр олон удаа нийтэд цацагдсан байдаг. Мэдээлэл нь хуулийн байгууллагынханд нөлөөлөх оролдлого биш шударга үнэний дуу хоолой гэж ойлгох ёстой.
Хуулийн байгууллагынхан шударга ажиллахгүй учраас өөрсдийнх ньажлын ачаалал нь нэмэгдэж байна. Үнэхээрийн хууль бус шийдвэр гаргаад байгаа болохоор хүмүүс янзыг нь үзэх гэж дахин дахин гомдол гаргадаг. Энэ нь хэзээ нэгэн цагт хэн нэгэн шударга хүн хэргийг унших болов уу гэж үнэний эрэлд гарсан хүний цөхрөл гэж ойлгоорой. Хийж болохгүй үйл гэж хүн болгонд байдаг Тэр дундаа хууль хяналтынбайгууллагын нөхдөд хууль зөрчих гэдэг зүйл байж болдоггүй
Барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах (өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна) гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхээс, газрын маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байна гэж тэмдэглэсэн атлаа гаргаж байгаа шийдвэр нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй нь зөвгэсэн утгатай байдаг. Тухайн шийдвэрийгнь албадан биелүүлэх хүсэлт гаргахаар “… шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас олгох үндэслэлгүй…” гэж хариу өгнө. Биелүүлж болдоггүй юм бол хэрэг шийдэх хэрэг юу байна.
Шүүх хэргийг эцэслэн шийдчихээд шийдвэрээ биелүүлэх үндэслэлгүй гэж байхыг анх удаа л үзэж сонслоо. Дээд шүүхгомдлын хариуд “Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийж, … дараагийн мөрөнд нь таны гомдолд дурдсан үндэслэлээр … дүгнэлт гаргахгүйгэж шийдвэрлэснийг танд мэдэгдье …” гэсэн
Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Батхүү, Т.Энхтүвшин нар Барилгын тухай хуулийн 9.1.4 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн зөвлөмж, акт гаргаж, зөрчил илрүүлсэн байдаг. Шүүх шударга зөв шийдээд байгаа юм бол хууль бус зөвлөмж, акт гаргаад байгаа мэргэжлийн байгууллагуудтай хэн хариуцлага тооцох вэ гэсэн хариулт нэхсэн асуудал гарч ирнэ. Иргэн хүний хувьд төрийн байгууллагын шийдвэрүүд туйлын үнэн гэж ойлгожтэдгээрийг биелүүлэх хүсэлтэй байлаа.
Прокурор “… хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гэх асуудал нь Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үздэг..“ боловч хариуцлага тооцох гэхээр болж өгдөггүй. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэсэн хугацаа тооцоод байдаг юм билээ. Хуурамч бичиг баримт үйлдэн хууль бус үйлдэл хийж, олонзуун суугчдын мөнгийг төвлөрүүлж авсан, энэ үйлдлийг хийх боломжийг олгож тусалсан төрийн албан хаагчдын үйлдэл яахаараа хөнгөн гэмт хэрэг болдог юм бэ.
Түүнээс гадна хариуцлага тооцож болох үндэслэл бүхий зүйл заалтууд хуулинд байгаад байхад хэрэглэхгүй ганцхан эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг сонгож аваад байгаа нь зориудын бодлоготой болохыг харуулаад байна. Прокурорын байгууллагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байгууллага гэж андуураагүй Монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий байгууллага байх гэж хандсан. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүзйлийн 9.1.1-9.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.5, 15.4, 16 дугаар зүйлийн 16.6 дэх хэсэг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг зөрчиж ажилласан тухайн хэрэг дээр Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар прокурор ажиллах сонирхолгүй байна.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах эрх үүрэгтэй байгууллагууд хуулийн хэрэгжилтэн дээрээ ажиллахгүй, хэргийн оролцогчийн нэг талд ажиллан хууль хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй хүн /дарга нар/ олон болжээ. Тэр бүү хэл хэргийн оролцогчид үүрэг чиглэл өгч хэрэг шийдсэн гэж хэлж болно. Гарцаагүй үнэн зүйл дээр мэргэжлийн чиглэл өгч хэрэг шийдсэн бол хэн ч маргахгүй Мэргэжлийн хяналтын газраар Барилгын улаан шугам татсан акт, ил далд ажлын актыг мэдээгүй мэдэх боломжгүй зүйл гэсэн хүсэлтийг гаргуулж хэрэг шийддэг шүүхтэй, Шүүхийн хэлснээр хүсэлт гаргадаг Мэргэжлийн хяналтын газартай байхад юун шударга ёс тогтох болон шүүхийн шинэчлэл гэж байхав дээ. Дээрх актуудыг шүүх шаардан авахаастатгалзах ёстой байсан. Хуулийн байгуулагынхан бусдад зөвлөж хамтрахдаа жудагтай баймаар юм. Ингэж хууль бусаар хамтрагч нарт Барилгын улаан шугам татсан акт, ил далд ажлын акт байдгийг мэдтүгэй, мэдүүлт үгэйгэж сануулах байна.
Хэргийг шударга шийднэ гэдэгт, мөрдөн шалгах, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх, ял оноох, шүүх шийдвэр гаргах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шат болгонд хуулийг мөрдөж ажиллах болов уу гэж бодож хуулийн байгууллагуудад хандаж ирсэн. Шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн бодит байдал, амьдрал гэж ойлгож байдаг. Хууль бусаар ажиллаж амьдраад баймааргүй байна.Хуульч нарт хариуцлага тооцдог механизм байхгүй болсноос шалтгаалаад дураараа авирладаг болсны нэг жишээ нь гомдлыг хуульд нийцүүлж шалгахгүй байна.
Сүүлийн үед гарч буй сэтгэл сэртхийлгэм хэрэг, ёс зүйн хэм хэмжээгээ алдсан үйлдлүүдийг бодох аваас хуульч нар шударга ажиллахгүйгээс болж байх шиг байна. Хүний ёс зүй, зан харилцаа, шударга байдлын төлөвшилд эрх зүйч (хуульч) мэргэжил нөлөөлж чадахгүй байгаа нь сэтгэлгээний доройтолд орсныг харуулж байна. Ийм байдал нь ажиллагсдын цус ойртох, бүлгэрхсэн,эрх мэдэл горьдсон, хуулийн нэрээр хувийн ажлаа амжуулдаг арчаагүй муу муухайг араасаа дагуулах болно.
Хууль зөрчин ажиллаж барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий маргаан дөрвөн жил үргэлжлэн шийдэгдэж чадахгүй байгаа шалтгаан нь төрийн албан хаагч нартай холбоотой. Шударга шүүхээр шүүлгэж шүүгчээс үйлчилгээ авах гэсэн биш давуу эрх олж авах гэлээ гэж загнуулж байлаа. Хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч уучлалт гуйдаг хүмүүжилухамсартай болтолуг хэргийн талаар мэдээлэх болно. Хэрэв хүн гүтгээд байгаа болгэм буруугаа хүлээе, хууль хэрэгждэг ёстой бол түүнийг хэрэгжүүлье. Шүүхэд цуглуулж өгсөн нотлох баримт, гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн гэж үзэж байгаа тул маргаан үүссэн хэргийн газар дээр хууль хяналтын бүх байгууллагын дарга нарыг ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Баянгол дүүрэг, IV хороо “Голден парк” хотхон иргэн Г.АЮУШМАА
утас 70079924