Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар эзэмшиж байсан 150 орчим га газрын эрхийг цуцалжээ

Улаанбаатар хотод хууль бусаар олгогдсон, эзэмших явцдаа зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрхийг цуцалж байгаа. Ойрын хугацаанд эрхийг нь цуцалсан газрын талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Хотын захирагч С.Амарсайхан томилогдсон цагаасаа эхлэн хууль бусаар олгогдсон газруудыг цэгцэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 246 иргэн, аж ахуйн нэгжийн хууль бусаар эзэмшиж байсан 150 орчим газрыг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон хамгаалалтад авсан.

Эрхээ цуцлуулсан аж ахуйн нэгж, байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргаад байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 38 байршилд, 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судлаж байгаа” хэмээн мэдээлэв.

Эрх нь цуцлагдсан газруудаас товч дурдвал

  • Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайн газрыг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн эдэлбэр газар болгожээ. Ингэснээр дахин хувь хүнд олгогдохгүй юм.
  • МУИС-ийн өмнөх талбайн мөн хүчингүй болж, нийтийн эдэлбэр газар болгожээ.
  • УДЭТ-ын өмнөх хэсэг буюу Ю.Цэдэнбалын хөшөө байрлах орчмыг Улаанбаатар капитал компанийн эзэмшилд байсныг цуцалж, нийтийн эзэмшлийн болгожээ.

Эдгээр газрыг цаашид нийтээрээ ашиглах талбай болгох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *