Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар 39 ширхэг тарвага тээвэрлэн явсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.
Иймд иргэн та бүхэн ховордсон ан амьтныг агнахгүй байхыг анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *