Categories
мэдээ нийгэм

Хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан гэв

Хүүхэд төөрөх зурган илэрцүүд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадлаа гэж мэдээллэв. Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурсан гэв.

Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан байна. Эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирсан аж.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *