Categories
мэдээ нийгэм

Хүүхэд машин хулгайлжээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Мандал овооны гудамжинд насанд хүрээгүй хүн автомашин жолоодоод явж байна гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад долдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, байрны гаднаас алдагдсан цагаан өнгийн “Hyundai Accent”-ыг жолоодож яваа нь тогтоогджээ. Тус машиныг Сонгинохайрхан дүүргийн II хороонд оршин суудаг 14 настай хүү хулгайлан унаж яваад зугтаасныг цагдаагийнхан эрэн сурвалжилж баривчилсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Зуны амралтын үеэр хүүхдээ хаана, юу хийж байгааг анхаарч сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *