Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний зардлыг танахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Зочин гийчин хүлээж авах, төрийн байгууллагын урсгал зардлыг , ном хэвлэл худалдан авах санал тус тус дэмжигдлээ. Тухайлбал төрийн байгууллагууд ном, хэвлэл худалдан авах тухай нийт 1.3 тэрбум төгрөгийн зардлыг таналаа.

Харин Хүүхэд харах үйлчилгээний зардлыг 10 тэрбум төгрөгөөр танах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Эмэгтэй гишүүд энэ зардлыг танахыг эсэргүүцэж байсан юм. Тиймээс тэд дэмжигдээгүй энэ саналыг алга ташин хүлээж авлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *