Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургагч багш нарыг бэлтгэлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, үндэсний сургагч багш нартай хамтран 2019 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 01-нийг хүртэл “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад долоон дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллаж байгаа хүүхдийн болон өрхийн эмч, хүүхдийн ерөнхий зохицуулагч бүхий 15 хүн хамрагдаж, сургагч багшийн эрхтэй боллоо.

ХӨЦМ-ийн сургагч багш бэлтгэгдсэнээр дүүрэг, өрхийн болон тосгоны эрүүл мэндийн төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн салбаруудад ажиллаж буй эмч нарыг чадавхижуулах сургалтууд тасралтгүй хийгдэж, 0-5 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *