Categories
мэдээ спорт

Хүүхдийн спортын VI наадам болно

Монгол Улсад ирэх жил болох “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмыг угтаж Хүүхдийн спортын уламжлалт VI наадам есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Үндэсний шигшээ багийг бэлтгэх, амжилтыг нь бататгах, спорт сонирхогч хүүхдүүдийн урам зоригийг бадраах зорилготой энэхүү наадмын шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулах бөгөөд шилдэг тамирчин, дасгалжуулагч, спорт хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34, нийт 36 спортын төрлөөр зохион байгуулах бөгөөд үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай олимпийн 3 төрөлд хурд, хүч, ур чадвараа сорих юм. БТСГ-ын хэлтсийн дарга О.Баттулга мэдээлэхдээ “Энэ жилийн наадмын гол онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах зорилгоор спортын 12 төрлийг нэмж оруулсан. Бид энэхүү наадмаар дамжуулан олон улсын наадам, олимп, тив дэлхийд өрсөлдөх шинэ үеийн тамирчдынхаа залгамж халааг бэлтгэхэд орших юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *