Дэлхийд алдартай одой циркчид Монголын циркэд ирж тоглохоор болжээ. Тэднийг Монголын үндэсний циркийнхэн урьсан бөгөөд 20 жилийн өмнө Монголын үзэгчидтэй уулзаж байжээ. Энэ удаа тэд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг буюу баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтадтайгаа ирэх юм байна. “Бяцхан оддын гайхамшиг” хэмээх энэхүү тоглолтын тасалбарын үнэ 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ сарын 25-наас зургадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.