Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар албан даалгавар гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, тайлан дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах, ажлын байрны дэг журмын сахиулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *