Амралтын өдрүүдэд гарсан ослын улмаас нийт таван хүүхэд бэртсэн байна. Ослын шалтгаан нь жолооч согтуугаар гэр бүлээ тээвэрлэснээс болжээ. СХД-ийн 42 дугаар сургуулийн баруун замд “Tоёота Chaser” маркын автомашины жолооч А согтуугаар жолоо барьсны улмаас гэрлийн шон мөргөж, зорчигч 13 настай У, зургаан настай Э, гурван настай Б нарын хүүхэд гэмтсэн байна.
Мөн Хан-Уул дүүрэг, Морингийн давааны замд “Tоёота Pruis” маркын автомашин онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, таван настай А, зургаан настай А нар гэмтсэн осол Тээврийн цагдаагийн алба бүртгэсэн байна. Жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Томчуудын хайхрамжгүй байдлаас үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хохироох явдал гарч байгаа тул тэднийг хамгаалах суудалтай тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.