– ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭЕЛДГЭЭР ХАРИЛЦАЖ, ЭЕРЭГЭЭР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ! –
Манай улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталснаараа, хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүхий л орчинд хуульчлан хориглосон ч хүүхдээ хүмүүжүүлэх нэрээр хүчирхийлэх, шийтгэх явдал байсаар байна. 2020 оны эхний улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утас нийт 27.050 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс 4.456 нь хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа гэсэн дуудлага байсан бөгөөд 1.326 дуудлагад хувийн хэрэг нээж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ бол зөвхөн нэг улирлын тоон мэдээлэл.“Ковид-19”-ийн хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл, үүн дотор хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдсээр байна.
-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл яагаад буурахгүй байна вэ?
-Хүүхэд хамгааллын асуудалд нийгэм, эдийн засаг, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүний ухамсар, зан үйлтэй холбоотой олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүүхдийн эсрэг бие махбодын болон бусад хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж буй зан үйл, ухамсартай холбоотой дараах нийтлэг асуудал байна. Үүнд:
-Эцэг, эх, насанд хүрэгчид хүүхдийг зодож шийтгэхийг урьтаж, үүнийгээ дуулгавартай, сахилгатай болгодог хүмүүжлийн арга гэж зөвтгөдөг буруу хандлагатай.
-Ихэнх эцэг, эх хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эерэг арга, хандлагын талаар мэдлэг дулимаг, өөрөө багадаа зодуулж өссөн туршлагаараа асуудлыг хүч түрэмгийлж шийдэх гэж муйхарладаг.
-Эцэг, эхчүүдэд хүүхдийг зодож шийтгэснээр хүүхдийн бие махбод, сэтгэл зүйд ямар ноцтой үр дагавар учирдаг талаарх мэдлэг хомс байна.
-Томчууд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, стрессээ даван туулахмэдлэггүйгээс уурлаж, бухимдсан үедээ хүүхдэдээ гар хүрдэг зэргээс хүүхэд хамгийн ойр дотно, хайрлаж хүндэлжявдаг хүмүүсийнхээхүчирхийлэлд өртөж байна.
Иймд хүүхэд хүчирхийлэлд өртөхөд нөлөөлж буй дараахь эрсдэлт хүчин зүйлүүдийг анхаарах шаардлагатай юм.
– Гэр бүлийн зөрчил маргаан. ЦЕГ-ын мэдээлснээр 2020 оны эхний хагаст гэмт хэргийн дуудлага багассан ч гэр бүлийн зөрчлийн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65.3 %-иар, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх төв, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдийн тоо 88%-иар нэмэгджээ.
– Архидалт. 2020 онд “Ковид 19”-ийн хөл хорионы үед ахуйн хүрээний архидалт 30-аас 40% нэмэгдэж улсын хэмжээнд 93.863 хүн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн байна.
– Сэтгэцийн эрүүлмэнд. Энэ нь хүүхдийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн 2013 оны судалгаагаар манай улсад 10 жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсжээ. Судалгаанд хамрагдсан хүн амын 65% нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай байжээ.
Хүүхдийг үл хүндлэх, үл ойшоох, тэдэнтэй зүй бус харьцах, гутаан доромжлох, биемахбодын шийтгэл хэрэглэх нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, нийгэмшихэд сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгааны үр дүн харуулдаг. Жишээ нь, хүүхэд өвчлөмтгий, биеийн дархлаа султай, аймхай, цочимхой болж, хожим нь хавдар, зүрх судасныөвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэнэ. Мөн эцэг, эх, хүүхдийн хоорондын итгэлийг бууруулж, хүүхэд аливаа асуудал бэрхшээлээ томчуудаас нуух, худлаа хэлэх зэрэг сөрөг зан үйлд түлхдэг. Бие махбодын шийтгэл нь хүүхдэд асуудлыг хүч хэрэглэн шийдэхтүрэмгий авирт сургадаг байна.
-Хүмүүжлийн эерэг аргыг хэрхэн зааж сургаж, түгээн дэлгэрүүлж байна вэ?
-Манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод нэгдсэн. Конвенцын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах талаар олон ажил хийж байна. 2016 онд хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүхий л орчинд хуульчилж өгснөөр хүний эрхийгхангах тал дээр томоохон ахиц гарсан ч,хуулиахэрэгжүүлэхнь чухал байна.
Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн үйл ажиллагааны нэг нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг таниулах, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх явдал бөгөөд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх энэхүү хөтөлбөр нь дэлхийн 40 гаруй улс оронд амжилттай хэрэгжсэн, эцэг, эх, гэр бүлийн боловсролд зориулан гаргасан хөтөлбөр юм. Монгол Улс 2007 оноос эхлэн энэхүү олон улсын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг байж, эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг санал болгож, олон эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, зөв хүмүүжүүлэх аргыг зааж сургасан. Эцэг эхэд хүмүүжлийн эерэг аргыг зааж сургах хөтөлбөрийн хүрээнд сүүлийн таван жилд Канадын Манитобагийн их сургуулийн мастер багш нараар удирдуулан, 49 чиглүүлэгч багшийг Монголдоо бэлтгэсэн. Бэлтгэгдсэн чиглүүлэгч багш нар нь Улаанбаатар хот, Архангай, Дорнод аймгийн 500 гаруй эцэг, эхэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зааж сургаадбайна. Хөтөлбөрийнголүзэлсанааньэцэг,эхчүүдэд хүүхдээ ирээдүйд сайн хүн болгон хүмүүжүүлэх алс хэтийн зорилгод төвлөрөн, хүүхдийн насны онцлог, хөгжлийг мэдэрч, элэгсэг дотно, хүндэтгэлтэй харилцаж, аливааг зааж ойлгуулах замаар асуудлыг эерэг аргаар шийдвэрлэхэд чиглэдэг. Түүнчлэн эцэг, эх өөрсдийн уурааудирдаж, хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө хэрхэн жолоодох, мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх аргыг санал болгодог юм. Сургалтад хамрагдсанаар эцэг, эхчүүд аливаа асуудлыг уураар биш ухаанаар шийдэх аргад суралцдаг төдийгүй хүүхдээ хүмүүжүүлэхээс урьтанөөрсдөө эерэгээр өөрчлөгдөх ёстойг ойлгож, ухаардаг.
Хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг, асуудлыг хүчээр шийддэг, хүүхдээ хувь хүн гэж үздэггүй гээд их олон алдааг өөрөөсөө олж харсан. Ер нь миний хүүхдээ урамшуулдаг арга хүртэл зөв биш байна даагэж бодогдох болсон. Хүүхдэдээ цаг зав гаргадаггүй, эмээ өвөөд нь хэт их найддаг, онц гарвал унадаг дугуй авч өгнө гэх мэтээр амладаг байсан нь тийм ч зөвшийдэл биш юм даа гэж бодогдох болсон.
Сургалтад хамрагдсанУлаанбаатар хотын
БЗД-ийн 27-р хорооны иргэн Ц-гийн сэтгэгдэл
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёстойг ойлгож, үүнийгээ амьдралдаа, гэр бүлдээ хэрэглээ болгосноор шийтгэлийг таслан зогсоох юм. Эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг зааж сургаснаар гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, шийтгэл буурна.
Эцэст нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зан үйлд нөлөөлөх Хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, нөлөөллийн ажлыг чанартай, тасралтгүй зохион байгуулах нь туйлын чухал байна. Бид төрийн анхан болон дунд шатанд хүүхэд гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийг сургаж, уг хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ч бэлтгэсэн багш наражлаасаа гарах, өөр албан тушаалд томилогдох зэргээр бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд тогтворгүй байдал нь хөтөлбөрийнүр дүнд,цаашлаад хүүхдийг хамгаалах үйлсэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Иймд хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн боловсон хүчнийгтогтвортой ажиллуулах, эцэг эхэдхүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боловсрол олгох асуудалд хуулиар хүлээсэн үүргийн дагуу төрөөс онцгойлон анхаарах шаардлагатай байна. Хүүхэдбүр гэрбүлдэээцэг эх, асран хамгаалагчаасаа айх айдасгүй, амгалан тайван амьдрах хамгаалуулах эрхтэй бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нарт үүргээ биелүүлэхэд нь дэмжин тусалъя.