Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ дэлгэцийн биш номын нөхөр болгоорой

Image result for ном унших

Монголын хөтлөгчдийн холбооноос “Хүүхдээ дэлгэцнээс аварья” аяныг санаачлан зохион байгуулж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ЕБС-ийн бага анги, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар судалжээ. Судалгаанд нийт 720 хүүхэд оролцсоноос 69 хувь нь гэртээ зурагт үздэг, компьютер эсвэл утас тоглодог гэж хариулсан байна.

Хөтлөгчдийн холбооноос эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж энэ үеэр зөвлөсөн юм. Мөн тус холбооноос аяны хүрээнд 4-13 насны хүүхдүүдэд зориулж “Адал явдалт зуна” хүүхдийн цуврал зохиол бичиж, анхны номоо гаргасан байна. Энэхүү зохиолын гол дүр нь дэлгэцийн тоглоом хэт тоглосноосоо болж хүүхэд байхаа больж, ямар нэгэн ид шидээр тоглоомон машин болж хувирах эсвэл тоглож буй тоглоомдоо орох зэрэг үйл явдал гарах юм. Ингэснээр буцаж гэртээ очихын тулд эргэж хүүхэд болохын тулд хичээж, эцэг эх найз нөхдөө хүндэлж, хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэх гэх мэт олон зүйлийг сурч мэдээд гэртээ ирдэг адал явдалын тухай өгүүлэх ажээ.

Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *