Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө Баянзүрхчүүд нэгдэнэ

Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө Баянзүрхчүүд нэгдэнэХүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс Монголын үндэсний олон нийтийн радиогоос санаачлан ‘’Аз жаргалтай гудамж’’ аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл 4 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү бүтээлч ажлын эхний хэлэлцүүлэг өнөөдөр болов.

Хэлэлүүлэгт Замын цагдаагийн алба, МҮОНР, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд болон бусад дэмжлэг үзүүлж буй байгууллагын төлөөлөл оролцож хүүхдийн төлөө шинэ санал, санаачлага дэвшүүлэн ярилцсан юм. “Монголын Албан журмын даатгалын холбоо”-ноос нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аянд 10 сая төгрөг хандивласан бол “Миг” даатгал болон бусад байгууллага, албан газрууд үндсэн чиг үүргийнхээ дагуу бүхий л тал дээр тусалж, идэвхтэй дэмжин оролцохоо илэрхийллээ.

Дашрамд мэдээлэхэд, улсын хэмжээнд зам тээврийн ослоор 2016 онд 50 хүүхэд, 2017 оны эхний найман сарын байдлаар 47 хүүхэд амь насаараа хохирч 129 хүүхэд хүнд болон хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байгаа юм. Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагыг хүүхдийн аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө үүргээ ухамсарлан нэгдэж, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *