Categories
мэдээ нийгэм

“Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо” олон улсын бага хурал болж өнгөрлөө

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улс – ЕХ-ны хүний эрхийн диалогийг дэмжих төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал болов.

Энэхүү бага хуралд ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, УЕПГ, ЦЕГ, НЦГ, ШШГЕГ, ГБХЗГ, ХСИХ, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл оролцов.

Бага хурлын үеэр оролцогчид “Хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг болон хүүхэд үйлддэг гэмт хэргийн нийгмийн нөхцөл шалтгаан”, “Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо -сорилт, бэрхшээл”,“Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн хамгаалалт, тулгамдсан асуудал”, “Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн хамгаалалт, тулгамдсан асуудал”, “Эрүүгийн эрх зүйн харилцаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах НҮБ-ын загвар стратеги”,“Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн асуудалд хүүхдийн эрхийн байр сууринаас хандах нь”, “Хүүхдэд ээлтэй шударга ёсны тогтолцоо гэж юу вэ?” /Европын стандарт ба сайн туршлага/, “Хүүхдийн эрхийг хангахад шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь”, “Урьдчилан хорих байрны нөхцөл: хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хяналт, хариуцлагын тогтолцоо” , “Шударга ёсыг нөхөн сэргээх, диверсаци, ялын альтернатив бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн үйлчлэлд тулгуурласан халамжлах тогтолцоог хэрэгжүүлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү бага хурал нь НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, тэдний дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай бодлого, арга хэмжээний талаар оролцогчид ойлголтоо нэгтгэх, холбогдох чиглэлээр тодорхой ахиц гаргахад ач холбогдолтой байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *