Цагдаагийн байгууллагад 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БЗД, СХД цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нарыг баривчилжээ.
Тэднийг Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилсан байна.