Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 16,975 нийт хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос гаралтай бол БГД-ийн 4 дүгээр хорооны гурван гэр бүлийн 7 хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны 4 хүн байна.
Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-449
Хүндэвтэр-87
Хүнд-12
Маш хүнд-1 хүн байгаа юм” гэлээ.