Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ : Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна DNN.mn

Омикрон хувилбарын гол шинж тэмдэг нь томуутай төстэй, нус гоожих,  ханиалгах, ядрах зэргээр илэрч байна“

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхаарууллаа. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн цахим хуудаст ХӨСҮТ Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг тус төв үгүйсгэлээ. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авах аж. Тиймээс одоогоор ор болон Covid-19-ийн тасаг нэмж нээгээгүй болохыг албаныхан хэллээ.

ОДООГООС ХОЁР САРЫН ӨМНӨ МОНГОЛ COVID-19-ГҮЙ УЛС БОЛСОНОО ЗАРЛАЖ БАЙВ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд мэдээлэл хийсэн. Тухайн үед ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.

Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ ханиад томуугийн тархалттай зэрэгцээд иргэд амны хаалт хэрэглэхээ больж, халдвар хамгаалалтын дэглэм баримтлах нь багассан учир дахин дэгдэлт үүсч байгааг эмч нар анхааруулсан. Иймд иргэд олон нийтийн газраас явахдаа амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэхийг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *