Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга Б.Батсүх, эмч Б.Энхжаргал нар омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.
“Омикрон хувилбарын эмнэл зүйн нууц хугацаа нь илүү богино буюу 3-5 хоног. Түүнчлэн халдварлах чадвар өндөр бөгөөд тархаах чадварын эрсдэл их. Шинж тэмдэг нь бусад хувилбартай адил.
Эмнэл зүйн шинж тэмдэг:
- Халуурах
- Ханиалгах
- Хоолой өвдөх зэрэг шинж түгээмэл илэрч байна.
Амьсгаа авахад хүндрэлтэй байх, ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байна гэсэн үг. Эмчилгээний хувьд, вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антиобетик хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Харин хүндрэхээс нь сэргийлж ремдесевир тариаг гурван удаа хийхийг зөвлөж байгаа.
Ковид19 халдварын эсрэг вакцин хүндрэл, нас баралт, эмнэлэгт хэвтэх зэрэг эрсдлийг бууруулж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Шинэ хувилбарын хувьд тусгай дугаарт холбогдох хүмүүсийн ачаалал эрс нэмэгдсэн. Тухайлбал, 100, 103 зэрэг дугаарт холбогдож байгаа ихэнх хүн халуурсан, ханиасан гэх ерөнхий, шаардлагагүй шинж тэмдэгтэй залгаж байгаа нь ачааллыг эрс нэмж байна. Тиймээс иргэд зайлшгүй шаардлагатай, тусламж хэрэгтэй, аюултай шинж тэмдэг илэрсэн үед л тусгай дугаарт холбогдох нь зүйтэй” гэлээ.