Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Коронавируст халдварын 285 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 13456 хүнд PCR шинжилгээ хийхэд 285 хүнээс халдвар илэрлээ. Энэ нь Монгол улсад бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болж байна.

Эдгээрийн 267 нь Улаанбаатар хотод, орон нутагт 18 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Завхан 1, Баянхонгор, Архангай 2, Дорноговь 2, Орхон 3, Дархан-Уул 7 бүртгэгдээд байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 буюу 68.6 хувийг эзэлж байна.

Одоогоор 1391 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

  • Хөнгөн-1169
  • Хүндэвтэр-195
  • Хүнд-21
  • Маш хүнд- 6 хүн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *