Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Түүнийг цагдан хорьсон эсэх болон хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.
Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сард “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ч 2021 оны наймдугаар сард шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргаж байв. Гэсэн ч эргэж ажилдаа ороогүй бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Билэгсайхан ажиллаж байна.