Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ХӨСҮТ-ийн сувилагч PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн” гэв

ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм барьдаггүй, ажилчид амны хаалт зүүдэггүй, зай барьдаггүй, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй зэрэг асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан албан тушаалтан 6, дэглэм зөрчсөн 5, эмх замбараагүй байдал үүсгэсэн 2, нийт 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлээд байна.

Мөн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд хууль зөрчиж, PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой цар тахлын үед хууль бусаар тендер явуулж байна, мөнгө завшиж байна гэсэн гомдол УОК-т гомдол ирүүлсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад албан тушаалтантай холбоотой гэж үзэн АТГ руу шилжүүлсэн. БЗД-ийн 26 дугаар хороонд хэсэгчлэн хөл хорьсонтой холбогдуулан хорооны нутагт иргэд зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан. УОК-оос цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Улбар шар” түвшинд шилжих шийдэр гаргасан.

Энэ үед жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Гэтэл холбогдох журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцно ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *