Categories
мэдээ нийгэм

Хустайн байгалийн цогцолбор газарт камер байршуулав DNN.mn

Мобиком корпораци дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адууг /тахь/ гадаад дотоодын жуулчдад таниулах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх зорилгоор зэрлэг адуу ихээр цугларч ундаалдаг булаг газарт 24/7 цагийн шөнө, өдрийн камер байршуулжээ.

Мобикомын youtube сувгаар 24/7 дамжуулах стриймингээс ан амьтдын бэлчээрлэж буйг хүссэн үедээ ажиглах боломжтой юм.

Цаг агаар болон улирлын нөхцөлөөс шалтгаалж тахь болон бусад зэрлэг адуу энэхүү байршилд ирж ундаалах цаг харилцан адилгүй байдаг. Зэрлэг адуу нь үүрийн 4.00-8.00 цагийн үед булаг бараадан ирээд, үдээс хойш хад асга, төгөл ой бараадаж сүүдэр даган өнгөрүүлдэг. Харин үдээс хойш 19.00-22.00 цаг орчимд ээлжлэн ирж ундаалдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *