Categories
гадаад мэдээ

Хөрөнгө оруулагчид М.Цукерберийг албан тушаалаас нь огцруулахыг шаарджээ

Нийт 3 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг “Фэйсбүүк”-ийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа тухай “Business Insider” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, Марк Цукербергийн “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг удирдаж байгаа байдалд хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун бус байдаг аж. Түүнчлэн тус нийгмийн сүлжээг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөд ашигласан болон “Cambridge Analytica» компанийн “Фэйсбүүк”-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан зэрэг дуулиан шуугиан гарсан явдал нь хувьцаа эзэмшигчдийн урмыг улам илүү хугалах болжээ.

М.Цукерберг огцорч, оронд нь гүйцэтгэх захирлын албан тушаалд хараат бус хүн байлгахыг хувьцаа эзэмшигчид шаардаж байна. Түүнчлэн тэд “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний хувьцааны хоёр түвшний бүтцийг цуцлахыг хүсч байна. Энэ нь гартаа хэтэрхий их эрх мэдлийг төвлөрүүлэх боломжийг М.Цукербергт болон түүний ойрын багийн гишүүдэд олгоно гэж үзэж байгаатай нь холбоотой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *