Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарчээ

Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1
сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу
837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад
худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч,
үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар
буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар буюу 89.4
сая ам.доллараар, харин урсгал шилжүүлэг 21%-иар буюу 30.5 сая
ам.доллараар тус тус өсчээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарсан нь
өнгөрсөн оны мөн үеэс 61%-иар буюу 647.7 сая ам.доллараар буурсан
үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох бусад хөрөнгө оруулалтын
санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 140%-иар буюу 571.4 сая
ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *