Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаа болж, 16.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” 17,484,662 ширхэг нэмэлт хувьцаа гаргаж, 14,249,999,530 төгрөгийн арилжаа хийлээ.
Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 70 ХК-ийн 4.8 сая ширхэг хувьцааг 1.1 тэрбум төгрөгөөр арилжив.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
Багцын арилжаагаар: “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн 168,293 ширхэг хувьцааг 499,998,503 төгрөгөөр арилжив. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 525 ширхэг бондыг 129,473,276 төгрөгөөр арилжжээ. Мөн “Үндэсний хувьчлалын сан” хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 237,168 ширхэг нэгж эрхийг 50,255,991.61 төгрөгөөр, “Мандал ирээдүйн өсөлт” ХОС-ийн 453,005 ширхэг нэгж эрхийг 152,924,801 төгрөгөөр тус тус арилжсан байна.
2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,085.39 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.