Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 17 ХК-ийн ханш өсөв || DNN.mn

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 34 ХК-ийн 217, 592 ширхэг хувьцааг 179.3 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Багануур” (BAN +9.30%), “Дархан нэхий” (NEH +8.41%) болон “Тэнгэрлиг медиа групп” ХК (TNGR +8.07%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Материалимпекс” (MIE -5.16%), “Бодь Даатгал” (BODI -4.93%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -4.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,731 ширхэг нэгж эрхийг 13,367,824 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 794 ширхэг үнэт цаасыг 79,316,000 төгрөгөөр арилжаалсан бол ам.долларын нийт 14,974 ширхэг үнэт цаасыг 1,497,400 доллароор тус тус арилжив.

ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 36,778.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,338,839,472,759 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *