Categories
мэдээ нийгэм

Хөршийнхөө хаалгыг таглаж, орцондоо хана босгожээ

Ажлаа тараад гэртээ иртэл хажуу айл нь хаалгыг нь таглаад орцондоо тоосгоор хана босгосон байсан талаар нэгэн иргэн гомдол гаргажээ. Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны 37 дугаар байрны 15 тоотын айл тоосгоор хана босгосон байв. Ойролцоогоор гурван метр урттай, өргөн нь нэг метр орчим, хорин дөрвийн хана босгожээ. Хорооны ажилтнууд ярихдаа “Оршин суугчид гомдолтой байгаа юм байна. Манай аравдугаар хорооны засаг дарга одоо Сүхбаатар дүүрэг рүү албан бичиг явуулах гэж байна. Удахгүй арга хэмжээ аваад энэ ханыг нураах байх” гэлээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *