Categories
мэдээ нийгэм

Хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын чуулган товлогдлоо

Хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын IV чуулган 2019 оны 3-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Найроби дахь НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн төв байранд зохиогдох болсон тухай өчигдөр мэдэгджээ. Хүрээлэн буй орчны асуудлаарх олон улсын хэмжээний шийдвэр боловсруулах хамгийн дээд механизм болохын хувьд, уг чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулж, дэлхийн хүрээлэн буй орчны салбарын бодлого шийдвэрийг авч хэлэлцдэг бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалж сэргээх тухай практикийг удирдан, засгийн газар, хувийн хэвшлийнхэн болон олон нийтийн оролцоог ахиулах зорилготой байдаг юм. Хүрээлэн буй орчны асуудлаарх IV чуулган нь “Инновацаар асуудлыг зохицуулах аргыг олж, хүрээлэн буй орчны сорилтыг давж, тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг биелүүлэх” гэсэн уриан дор зохиогдох юм байна.

Хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын чуулган товлогдлоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *