“Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлээс “Хүрээ үдэш” арга хэмжээг тавдугаар сарын 27-29-нд зохион байгуулах гэж байна.
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болох уг арга хэмжээ нь 17:00-21:00 цагт үргэлжлэх бөгөөд энэ үеэр залуус, яруу найрагчид шүлэг найргаа уншицгаана. Мөн уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм байна.
Түүнчлэн арга хэмжээний үеэр монгол уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлэх, таталбар хөргөө зуруулах боломжтой.