Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.
Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.
Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
– Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
– Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
– Уралдаанч хүүхдийн карт
– Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
– Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
– Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй
– 2024 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.