Categories
гадаад мэдээ

Хунтайж Харри болон Меган Маркл нар хуримаа хийлээ

Дэлхийн сая сая үзэгчийн анхаарлыг татаж буй энэ жилийн хамгийн дуулиантай, хүлээлттэй байсан Их Британийн хунтайж Харри болон жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол Лондон хотноо боллоо. Тэдний гэрлэх ёслол Виндзорийн шилтгээн дэх Гэгээн Георгийн сүмд болж өндөрлөсөн юм.

Ёслолд хааны гэр бүлийн гишүүд, хосуудын ойр дотныхон болон найз нөхөд, өөр олон хүн хүрэлцэн ирсэн байна. Хунтайж Харригийн ах хунтайж Уильям залуу хосын хуримын гэрч нь болсон юм. Уламжлал ёсоор сүйт бүсгүйн төрсөн эцэг охиноо хөтлөн хуримын ёслолын танхимд орж, сүйт залууд нь хүргэж өгдөг билээ. Меган Марклын хувьд эцгийнх нь биеийн байдал тааруу байсны улмаас ёслолд оролцож чадахааргүй болсон юм. Тийнхүү сүйт бүсгүйг сүйт залуугийн эцэг хунтайж Чарльз хөтлөн алхсан байна. Хосуудыг Кентерберийн хамба лам адислажээ.

Ураг барилдах ёслол дээр Хунтайж Харри ордны морин цэргийн хорооны цэргийн хар дүрэмт хувцастай байсан бол сүйт бүсгүй Меган Маркл задгай мөртэй, урт гивлүүртэй Givenchy загварын цагаан даашинз өмссөн байна.

Их Британийн хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын ёслол болж өндөрлөлөө

Хуримын ёслолын дараа хосууд хотын төвөөр явах морин тэргэнд суужээ. Дараа нь Виндзорын цайз дахь Гэгээн Георгийн танхимд 600 зочинтой хуримын хүлээн авалтанд оролцсон аж.

Их Британийн хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын ёслол болж өндөрлөлөө

Язгууртны хуримын ёслолын ойролцоогоор 100 мянга гаруй хүн үзсэн талаар зарим эх сурвалж онцолжээ.

CNN агетлаг энэхүү хуримын ёслолыг фейсбүүк хуудсаараа шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд Лондон хот хэрхэн өнгөө засаж, Их Британийн далбаагаар чимэн язгууртны хуримын ёслолыг үзэхээр цугласан хүмүүс хэрхэн оролцож буйг харуулсан байна. Хуримын ёслол үзэхээр цугласан олон байршлаа эзэлж, хонон өнжин хүлээжээ.

Их Британийн хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын ёслол болж өндөрлөлөө

Их Британийн хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын ёслол болж өндөрлөлөө

Их Британийн хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын ёслол болж өндөрлөлөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *