Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний ногооны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас хүнсний ногооны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргав.

2021 оны 11 дүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10849 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13443 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 121 (0.9%) төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ 48 (0.3%) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 22 (0.2%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 221 (2.0%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2021 оны 11 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй байна. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны 11 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсч 1006 төгрөгөөр, монгол лууван 1.7 хувиар буурч 2553 төгрөгөөр, монгол байцай 0.9 хувиар өсч 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсч 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *