Ургац хураалтын явцыг ХХААХҮЯ-наас танилцууллаа. Тодруулбал, “Тариаланчид өнөөдрийн байдлаар 82.8 мянган га талбайгаас 103.2 мянган тонн үр, 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан авлаа.
Хувиар авч үзвэл улаанбуудай 25.1 хувь, төмс 68.9 хувь, хүнсний ногоо 53.8 хувь, тэжээл 15.4 хувь, тосны ургамал 10.9 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байна” гэлээ.