Статистикийн мэдээллээр долоон нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос өссөн байна.
Тавдугаар сарын 31-ний байдлаар 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнд хийсэн ажиглалтаар 25 нэрийн барааны үнэ тогтвортой, дөрвөн нэр төрлийн барааны үнэ буурсан үзүүлэлт гарчээ.
Тодруулбал Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал 1.9 хувиар буюу 150 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 300 төгрөгөөр өссөн байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 2.4 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Хонины ястай килограмм мах 7165 төгрөг, үхрийн ястай мах кг нь дунджаар 8240 төгрөгийн ханштай байна.
Монгол лууван 0.6 хувиар буюу таван төгрөгөөр өссөн бол байцаа 180 төгрөг, хүрэн манжин 290 төгрөгөөр буурсан байна.