Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хилийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын импортын бүтцэд нэлээд өөрчлөлт орсон ч гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өссөн байна. Тухайлбал,
2019 оны эцсээр Монгол Улс 160 сая ширхэг өндөг импортолж байсан бол энэ тоо 2021 онд 196 сая ширхэг болж өссөнийг Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны статистикаас харж болно.
Импортын хэмжээ цар тахлын өмнөх үеэс 70% өссөн хүнс бол тахиа, гахайн мах, өөх. 2019 онд 16.7 мянган тонн тахиа, гахайн мах, өөх авч байсан нь 2021 онд 28.5 тонныг оруулж ирсэн байна.
Жимс, самрын импорт мөн 2019 онтой харьцуулахад 27% өссөн бол 2020 оныхоос 81% өсжээ.
Харин цагаан будааны импорт 2021 онд өнгөрсөн оныхоос 12% буурсан үзүүлэлттэй байна.
Хүснэгт. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт – 2019, 2020, 2021 оны эцсийн байдлаар
Барааны нэр | 2019.12 | 2020.12 | 2021.12 | Өөрчлөлт 2019 оны мөн үеэс, % | Өөрчлөлт 2020 оны мөн үеэс, % |
---|---|---|---|---|---|
Өтгөрүүлсэн болон хуурай сүү (тонн) | 6,550.9 | 5,723.4 | 6,401.8 | -2.3 | 11.9 |
Өндөг (сая ширхэг) | 160.9 | 162.7 | 195.8 | 21.7 | 20.3 |
Цагаан будаа (тонн) | 43,703.7 | 55,783.0 | 49,004.2 | 12.1 | -12.2 |
Тахиа, гахайн мах, өөх (тонн) | 16,731.7 | 20,874.6 | 28,545.6 | 70.6 | 36.7 |
Хүнсний ногоо (тонн) | 75,133.7 | 74,968.0 | 71,819.2 | -4.4 | -4.2 |
Жимс, самар (тонн) | 31,448.5 | 21,963.6 | 39,822.0 | 26.6 | 81.3 |
Ургамлын тос (тонн) | 23,829.0 | 26,850.1 | 24,402.1 | 2.4 | -9.1 |
Элсэн чихэр (тонн) | 52,318.9 | 55,590.4 | 68,445.9 | 30.8 | 23.1 |