Улаанбаатар хотод наймдугаар сарын 1-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.3 хувь, өмнөх сараас 1.9 хувиар буурчээ.
Тодруулбал, зарим гол нэрийн барааны дундаж үнэ өнгөрсөн долоо хоногоос
- Үхрийн ястай мах /кг/ – 14,710 төгрөг буюу 1.1 хувиар,
- Ямааны ястай мах /кг/ – 9,764 төгрөг буюу 1.7 хувиар,
- Хонины ястай мах /кг/ – 12,052 төгрөг буюу 0.1 хувиар,
- Төмс /кг/ -2,715 төгрөг буюу 33.4 хувиар
- Бөөрөнхий сонгино /кг/ -4,336 төгрөг буюу 3.6 хувиар,
- Өндөг /ширхэг/– 462 төгрөг буюу 0.4 хувиар тус тус буурсан байна.
Харин нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1,476 болж, өнгөрсөн долоо хоногоос 1.3 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.