Categories
мэдээ нийгэм

Хүнсний эрх зүйн хорооны кодексийн үндэсний зөвлөл анхны уулзалтаа хийлээ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хязгаарлах, бууруулахад кодексийн стандартыг хэрэгжүүлэх” төсөл хамтран Кодексийн үндэсний зөвлөлийн анхны уулзалт семинарыг зохион байгууллаа.

Кодексийн стандартууд нь олон улсын хүнсний стандарт, заавар, дадлын нэгтгэл бөгөөд хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний худалдаанд шударга ёс төлөвшүүлэхэд чиглэгддэг. Дэлхий даяар улс орнууд хүнсний аюулгүй байдлын үндэсний дүрэм, журмаа төгөлдөршүүлэхийн тулд Кодексийн стандартуудыг ашигладаг.

Кодексийн стандартуудыг хэрэгжүүлэх замаар хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хязгаарлах, бууруулах боломжтой. Монгол орны хүн амын антибиотикийн хэрэглээ дэлхийд дээгүүрт ордог тул бичил биетний тэсвэржилтийн өндөр эрсдэл бий.

Тус зөвлөлийн зорилго нь кодексийн стандартуудыг Монгол Улсын хэрэгцээнд нийцүүлэх, хэрэглээг бэхжүүлэхэд оршино. Хүнсний үйлдвэрлэгч, худалдаачид Кодексийн стандартыг дагаж мөрдсөнөөр бүтээгдэхүүний аюулгүй байдал баталгаажиж, цаашид бүтээгдэхүүнийг экспортлоход зохих шаардлагыг хангах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *