ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хамтран “Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг хамгаалах системийг сайжруулах” төслийг эхлүүллээ.
Энэ төсөл нь дэлхий нийтэд тэр дундаа Ази тивд пестицидийн хэрэглээ нэмэгдэж, хөдөө аж ахуйн газар талбай багасаж буй энэ үед хэрэгжиж байгаагаараа ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд ургамлын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэх, пестицидийн зохистой хэрэглээг дэмжих, хөрсний үржил шимийн менежментийг сайжруулах, ургамлын эрүүл ахуйн олон улсын стандартуудыг нутагшуулах зорилт тавьжээ.
Монгол хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 70 хувь нь ургамлын гаралтай байдаг. Дэлхийн худалдааны байгууллагын үнэлгээгээр манай улс хүнсний хувьд импортоос хараат оронд тооцогддог. Тиймээс ургамлын эрүүл мэндийг хангаж, хянах, хамгаалах нь хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндтэй нягт холбоотойг ХХААХҮЯ мэдээлэв