Categories
мэдээ нийгэм

“Хүнсний аюулгүй байдал ба стандарт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Стандарт, хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр болон стандартын ойлголтыг сэтгүүлчдэд өгөх хэлэлцүүлэгт боллоо.

Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдал ба Стандарт” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлээр:

-Хүнсний аюулгүй байдлын хяналт, стандартын хэрэгжилт,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стандартын шинэчлэл,

-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ -ын 36 тогтоолын хэрэгжилт, энэ онд хэрэгжүүлэх 114 арга хэмжээг танилцуулав. Тус уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, яамдууд тус бүр илтгэл хэлэлцүүлэн, сэтгүүлчид, оролцогчдын асуултад хариуллаа.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Стандартын ойлголтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.

Д. Түвшинзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *